Монголын тулааны спортын ертөнцийн анхаарлыг татсан “Nomadic Fighting Championship” өнөөдөр /2025.04.27/ 18:00 цагт Улаанбаатар хотын “Steppe Arena”-д болох гэж байна. Тэмцээнд Монгол, ОХУ, Казахстан, БНСУ зэрэг орны шилдэг тулаанчид оролцож, дэлхийд гарах мөрөөдлийнхөө төлөө тулах юм. Харин уг тэмцээний гол тулаанд Монгол Улсын гавьяат тамирчин Нандин-Эрдэнийн тоглолт байх юм “Nomadic Fighting Championship” нь Монголын тулааны спортын олон улсын нэр хүндийг өсгөх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ.