Дуучин Б.Дэлгэрбаяр нарын уран бүтээлчид Ялалтын баярын хүндэтгэлийн тоглолтод оролцохоор болжээ

Дуучин Б.Дэлгэрбаяр нарын уран бүтээлчид Ялалтын баярын хүндэтгэлийн тоглолтод оролцохоор болжээ

Монгол Улсын Филармоний тэргүүн гоцлооч соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Дэлгэрбаяр, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулганы гоцлооч соёлын тэргүүний ажилтан М.Мөнх-Эрдэнэ, дуучин М.Энхдалай нар ОХУ-д очиж Ялалтын баярын хүндэтгэлийн тоглолтод оролцохоор болжээ.

Тэднийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлын албанд ОХУ-тай хамтран ажиллах санаачилгын Монголын төвөөс уг тоглолтод оролцуулахыг санал болгожээ. Ирэх тавдугаар сарын 9-нд эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн баяр ёслолын хүрээнд Москва хотноо Ялалтын музейд зохион байгуулагдах Хүндэтгэлийн тоглолтод оролцох юм байна.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө