ФОТО: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэргийн хамтаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг Сүхбаатарын талбайд угтан авлаа

ФОТО: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэргийн хамтаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг Сүхбаатарын талбайд угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг болон Үндэсний Ассамблейн гишүүн Со Сам Сог, Ку Мин Жон, Ким Сан Үг тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр энэ сарын 26-ны өдөр /2025.04.26/ хүрэлцэн ирсэн.

Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр "Хамтын ойн төгөл"-д мод тарьж, Хустайн нуруунд очиж тахь харсан юм. Тэгвэл өнөөдөр өглөө /2025.04.28/ 09.00 цагт түүнийг албан ёсоор угтан авах үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд боллоо. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэргийн хамтаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож байгаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 12 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Цаашлаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэнэ гэдгийг албаныхан онцолж байна. Түүний айлчлал энэ сарын 30-ны өдөр өндөрлөнө.