ВИДЕО: "Сэлбэ дэд төвийг бүтээн байгуулах 820 тэрбум төгрөгийн тендерт нэг ч монгол компани ороогүй байна" гэв

ВИДЕО: "Сэлбэ дэд төвийг бүтээн байгуулах 820 тэрбум төгрөгийн тендерт нэг ч монгол компани ороогүй байна" гэв

Монголын барилгачдын нэгдсэн холбооноос өнөөдөр /2025.04.28/ Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд нэг ч монгол компани оролцох боломжгүй байгаа талаар мэдээлэл хийлээ.

ВИДЕО:

Тодруулбал, "Сэлбэ дэд төвийн гэр хорооллын тендер 2025.04.23-ны өдөр зарлагдаж, нээсэн. Бид тухайн тендерийг сонирхож үзэхэд монгол компани нэг ч ороогүй байна. Хоёр багц тендерийн нэгдүгээр багц нь 350 тэрбум төгрөгөөр, хоёрдугаар багц нь 470 тэрбум төгрөгөөр зарлагдсан. Энд нэг ч монгол компани ороогүй байна. Монгол компани ороогүй шалтгаан нь болохоор хэтэрхий өндөр үнийн дүнгээр зарлаад анхнаасаа монгол компани, аж ахуйн нэгжүүдийг тендерт орох боломжгүй нөхцөл заасан гэж бид үзэж байна. Монголын төрийн хамгийн нэгдүгээр үүрэг бол монголынхоо компани аж ахуйн нэгжүүдийг ажилтай, орлоготой байлгах. Монголын төр энэ үүргээ гүйцэтгээгүй байна гэдэг үндсэн дээр Төрийн гурван өндөрлөг болон холбогдох яам тамгын газруудад шаардлага хүргүүлж байна" гэв.