Булган аймгийн Хангал сум, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур сум, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт гарсан ойн түймрийг унтраахаар ОББ-ын алба хаагчид ажиллаж байгаа ажээ.
Тодруулбал, Булган аймгийн Хангал суманд гарсан ойн түймрийг 2025.04.27-ны өдрийн 06:15 цагт цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэр унтраах ажиллагаанд ОББ-ын 24 алба хаагч, 2 автомашинтай, мэргэжлийн ангийн 24 хүн, 4 автомашинтай нийт 48 хүн, 6 автомашинтай, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймэр Хушаат сумын нутаг дэвсгэрт тархсан. Түймэр унтраах ажиллагаанд ОББ-ын 30 алба хаагч, 3 автомашинтай, мэргэжлийн ангийн 103 хүн, 21 автомашинтай нийт 133 хүн, 24 автомашинтай,
Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймэр унтраах ажиллагаанд ОББ-ын 33 алба хаагч, 3 автомашинтай, мэргэжлийн ангийн 113 хүн, 15 автомашинтай нийт 146 хүн, 18 автомашинтай, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг Богдхан ууланд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагаанд ОББ-н 121 алба хаагч, 11 автомашинтай тус тус ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
ВИДЕО:
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт гарсан ой хээрийн түймэр хүрээгээ улам тэлж, Хушаат сумын нутаг руу ороод байна. Зарим газрыг хяналтанд авч чадахгүй байна гэж орон нутгийн иргэд мэдээллээ.
— Д. УУГАНБААТАР (@_UUGANBAATAR) April 28, 2025
Түймрийг унтраахаар орон нутгийн онцгой байдлын байгууллага орон нутгийн иргэд… pic.twitter.com/kYiEtI7xfg