Богдхан ууланд өчигдөр гарсан түймэрт 56 га талбай өртөөд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ

Богдхан ууланд өчигдөр гарсан түймэрт 56 га талбай өртөөд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд өчигдөр /2025.04.28/ гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 56 га талбай өртөөд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. Тус мэдээлэлд, "Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газрын нийт 134 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж /2025.04.28/ 23:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна" гэжээ.