"Нисдэг тэргээр сайд, дарга нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй, тодруулаад хариу хэлье" гэв

"Нисдэг тэргээр сайд, дарга нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй, тодруулаад хариу хэлье" гэв

Энэ сарын 28 /2025.04.28/-ны байдлаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур сумд, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд ой, хээрийн түймэр гарсан. Харин ОБЕГ-аас энэ талаар мэдээлэл хийж, "түймрийн голомтод онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна" гэсэн мэдээллийг өнөөдөр /2025.04.29/ хийлээ. 

Харин ой, хээрийн түймэр дэгдсэн энэ үеэр Булган аймагт "Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан" болсон. Харин ОБЕГ-т ашигладаг нисдэг тэргийг Булган аймаг руу сайд, дарга нар авч явсан байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд явж байгаа.

Энэ талаар УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү, "ОБЕГ-т эрэн хайх, аврах ажиллагаанд зориулсан гурван нисдэг тэрэг байдаг. Үүнийг гал түймэрт ашиглахдаа салхи болон цаг агаарын нөхцөл байдал нислэгийн аюулгүй байдал, эрсдлийг тооцоолж ашигладаг. Одоогийн байдлаар нэг нисдэг тэргийг Сэлэнгэ аймгийн түймэрт ашиглаж байна. Нисдэг тэргээр сайд, дарга нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй, тодруулаад хариуж хэлье" гэв.