Хөлбөмбөгийн тамирчид өнөөдөр 18:00 цагт Ц.Анандбазарыг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийнэ гэв

Хөлбөмбөгийн тамирчид өнөөдөр 18:00 цагт Ц.Анандбазарыг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийнэ гэв

Монголын Хөлбөмбөгийн холбооны ээлжит бус Их хурал өчигдөр /2025.04.28/ болж, тус холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар сонгогдсон. Харин Ц.Анандбазарыг Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон явдлыг тамирчид, хөлбөмбөгийн зүтгэлтнүүд эсэргүүцэж байна.

Тэд өнөөдөр  17:30 цагаас Хөлбөмбөгийн Холбоон дээр цуглаад 18:00 цаг гэхэд Монголын хөлбөмбөгийн холбооноос Сүхбаатарын талбай руу эсэргүүцлийн жагсаал хийхээр зэхэж байна. Энэ талаар спортын сэтгүүлч Б.Батзаяа цахим хуудастаа мэдээлсэн бөгөөд “Хөлбөмбөгт дуртай, хайртай, Монголд шударга ёс тогтоосой гэж хүсэж буй хүмүүс ирж нэгдэж болно шүү. Дундаас нь нэгдсэн ч болно!” гэжээ.