Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар энэ оны нэгдүгээр сарын 15-19-ний /2025.01.15-19/ өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийсэн.
Тэгвэл энэ сар /2025.05/-д БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган манай улсад айлчилна гэдгийг албан эх сурвалжууд мэдээлсэн.
Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж буй харилцан айлчлал юм. Айлчлалын үеэр талууд зарим салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурна гэсэн мэдээлэл байна.