Он гарсаар 2155 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, 80 хүн амиа алджээ

Он гарсаар 2155 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, 80 хүн амиа алджээ

Улсын хэмжээнд 2025 он гарсаар нийт 2155 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдээд байна. Эдгээрийн улмаас 80 хүн амиа алдаж, 54 хүн гэмтсэн ноцтой нөхцөл байдал үүсээд байна.

Онцгой байдлын байгууллагын урьдчилсан тооцоогоор, дээрх гамшиг, ослуудын улмаас учирсан бодит хохирлын хэмжээ 23.7 тэрбум төгрөгт хүрчээ. Гамшгийн дийлэнх нь гал түймэр, үер ус, хүчтэй салхи шуурга, зам тээврийн осол, газар хөдлөлтийн шинжтэй үзэгдлүүдтэй холбоотой байсан талаар улсын онцгой комисоос  мэдээлж байна. Он гарснаар ийнхүү гамшгийн тоо, хохирол нэмэгдэх хандлагатай байгаа нь иргэдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг улам чангатгах шаардлагатайг харуулж байна.

Тиймээс Онцгой байдлын байгууллагаас дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Гамшгийн эрсдэлийг бууруулах талаарх мэдлэг, мэдээлэлтэй байх
  • Онцгой нөхцөлд хэрхэн зөв үйлдэл хийх талаар сургалт, дадлага хийлгэх
  • Иргэд, байгууллагууд гамшгийн үед хэрэглэх тоног төхөөрөмж, нөөцөө бэлэн байлгах Холбогдох албаныхан гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудаа эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Ж.ИЧИНХОРЛОО