СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Сонгон шалгаруулалт зарласан огноо: 2025 оны 5-р сарын 6-ны өдөр
№ RFP25-1465
ХААН Банкны ажилтнуудад сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажиллах байгууллагыг сонгон шалгаруулах тул энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг туршлагатай байгууллага, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Авах үйлчилгээнүүд:
- Ганцаарчилсан зөвлөгөө
- Бүлгийн зөвлөгөө
- Бүлгийн ярилцлага, уулзалт /эвент/
- Байгууллагад зориулсан багц үйлчилгээ
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллагууд ХААН Банкны 5000000015 тоот дансанд 10,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж, баримтыг албан бичгийн хамт bidding@khanbank.com хаягт илгээж, сонгон шалгаруулалтын өгөгдлийг авна уу. Гүйлгээний утга дээр RFP25-1465 дугаар, байгууллагын нэр, регистерийн дугаарыг заавал бичнэ.
Материалыг 2025 оны 5-р сарын 14-ний өдрийн 18:00 цаг хүртэл bidding@khanbank.com хаягаар хүлээн авах ба зөвхөн шалгарсан байгууллагад хариу мэдэгдэнэ.
Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг bidding@khanbank.com хаягт хандаж авна уу.
Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө, Стадион Оргил-1, ХУД-15, Ш/Х-192, Улаанбаатар-17010