Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ ямар байх талаарх 27 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийж байна.
ВИДЕО:
Монгол Улсын Засгийн газраас 2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд судалж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг энэ хүрээнд Тавантолгой орд газар тэр дундаа Ухаа худгийн орд газартай холбоотой гэрээ байгуулсан энэ үйл явцад Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг хуульзүйн дүгнэлт гаргасан.
Урьдчилсан байдлаар бид Ухаа худаг орд дээр Засгийн газраар шийдвэр гаргуулаагүй, УИХ-аар хэлэлцүүлээгүй, Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргаад, энэ дүгнэлтийнхээ үндсэн дээр тогтоолын төсөл гаргаж Засгийн газрын зүгээс УИХ-д өргөн мэдүүлсэн.
Энэ хүрээнд бид гишүүдэд болон олон нийтэд мэдээлэл хүргэх үүднээс Ухаа худаг болон Таван толгой орд газартай холбоотой стратегийн Таван толгойн орд газрын баримт бичгүүдээр эмхэтгэл гаргаж хүргүүлсэн. Гишүүдийг шаардлагатай мэдээллээр хангаж ажиллахыг хичээсэн.
Ингээд өнөөдөр УИХ-ын даргын захирамжаар 2007 оны 27 дугаар тогтоолын биелэлтэд санал дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдаж байна. Үүнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ажлын хэсэг ахалж ажилласан хүний хувьд маш баяртай байна. Засгийн газрын зүгээс УИХ-ын ажлын хэсгийг мэдээллээр хангах чиг үүргээ биелүүлж ажиллана. УИХ-ын ажлын хэсэг өөрсдийн бие даасан санал дүгнэлтээ гаргана. Цаашид эдгээрийг яаж хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт санал хүргүүлнэ. Бид үүнийг биелүүлж ажиллана гэсэн ойлголттой байна. Эндээс хамгийн гол нэг зүйл нь 2007 онд стратегийн орд гэж юу байх юм, ард түмэнд оногдох өгөөж нь юу байх юм гэдэг түүхэн шийдвэрийг УИХ гаргаж байсан. Арав гаруй жил өнгөрөхөд энэ шийдвэрийн биелэлтийг огт ярилцаагүй. 18 жилийн турш Оюу толгойг яах юм, Ухаа худгийг яах юм, Асгатын мөнгөний ордыг яах юм гэдэг дээр монголын ард түмэн хариулт хүлээж байсан. Энэ үйл явц 126 гишүүнтэй парламентын үед биеллээ олж, хэрэгжиж гишүүд маань үүн дээр санал дүгнэлт гаргахаар болсон. Тогтоолын төсөл боловсруулж хүргүүлсэн. Санал дүгнэлтийг биелүүлж ажиллана.