Өнөөдөр оройн 22.00 цагаас 25 дугаар эмийн сангийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийг хааж асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэнэ гэж албаны эх сурвалж мэдээлж байна.
Тодруулбал Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх авто замын урд хэсгийн 1100м2 талбайн суурийг хүчитгэх, суурь хучилтын ажил хийж дуусгаад байгаа ажээ.