Богдхан уул руу зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийж байна

Богдхан уул руу зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийж байна

Богдхан уул руу зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийж байгаа талаар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

Тус мэдээлэлд "Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрийн онцгой, хязгаарлалтын бүс болон энгийн хамгаалалтын бүсэд Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Газрын тухай, Ойн тухай, Амьтны тухай, Ургамал хамгаалаллын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Хог хаягдлын тухай, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хуулиудын хэрэгжилт, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/112 тушаал, Нийслэлийн засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/373 тоот захирамж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргийн 2025 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн А/10 тушаалуудын хэрэгжилтийг хангуулж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Ойн тухай хуулийн 3.1.17-д заасны дагуу түймрийн хуурайшилт өндөр байгаа тул Богдхан уулын уулын хамгаалалтын бүсэд зорьж буй Иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлалт хийж байна.

Иргэдийн хөдөлгөөн ихтэй уулын амнуудад тус хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар болон Монголын явган алхалтын холбооны гишүүдээс бүрдсэн хяналтын багууд ажиллаж иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах үйл ажиллагаанд оролцож эхлээд байна. Ялангуяа иргэдийн хөдөлгөөн ихтэй амралтын өдрүүдээр Онцгой, цагдаа, сайн дурын иргэд болон Хамгаалалтын захиргааны албан хаагчид хөдөлгөөн хязгаарлах ойн бүсэд нэвтрүүлэхгүй байх зохион байгуулалт хийж байна" гэжээ.