Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Ажлын албаны нийт албан хаагчид “Тэрбум мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийт хороолол, Түргэний гол цэцэрлэгт хүрээлэнд 150 гаруй мод тарилаа.
2010 онд Монгол Улсын #Ерөнхийлөгчийн зарлиг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, 2021 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн санаачлан өрнүүлснээр эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор энэхүү өдрүүд амжилттай хэрэгжиж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын нийт ажилтан, албан хаагчид оролцлоо.