Бүсүүдийн зөвлөлийн анхдугаар хуралдаан үргэлжилж буй. Өнгөрсөн хугацаанд хангайн болон хойд бүсийн анхдугаар хуралдаан зохион байгуулагдсан бол маргааш говийн бүсийн анхдугаар хуралдаан эхлэх гэж байна.
Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан маргааш /2025.05.12/ Дорноговь аймагт болно. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, бүсээс сонгогдсон Улсын Их хурлын гишүүд, эрдэмтэн судлаачид, аймаг, сум, багийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид, Засаг дарга, бүсийн иргэд болон аж ахуй нэгжийн төлөөлөл оролцох юм. Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, бүсийн хөгжлийг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.