Ц.Уянгыг Бангкокт, Д.Эрдэнэсувдыг Астана дахь Элчин сайдын яамны зөвлөхөд нэр дэвшүүлжээ

Ц.Уянгыг Бангкокт, Д.Эрдэнэсувдыг Астана дахь Элчин сайдын яамны зөвлөхөд нэр дэвшүүлжээ

Засгийн газраас нэр бүхий хүмүүсийг дипломат албанд томилох саналыг гаргасан байна.

Тухайлбал, Анкара дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Ш.Жандос, Бангкок дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Ц.Уянга, Брюссель дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Баасанжавын Отгонжаргал, Вашингтон дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Цэвээний Тамир, Канберра дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Дэрэмийн Эрдэнэсувд, Нурсултан Астана дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Баатаржавын Бат-Амгалан, Софи дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Бүлтэнгийн Мөнхтуяа, Сөүл дэхь Элчин сайдын яамны зөвлөхөөр Бямбасүрэнгийн Энхбайгаль, Токио дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Хишигдэлгэрийн Даваадорж, Эль-Кувейт дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Чулуунбатын Батжаргал, Хонгконг дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Мэдрээгийн Мөнхтулга, Эрхүү дахь Ерөнхий сайдын Консулын газрын газрын консулаар Базаргарьдын Болд нарыг нэр дэвшүүлж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулахаар хүргүүлсэн байна.