ХБНГУ-ын Хөгжлийн үнэлгээний байгууллага (DEval)-ын Дэд захирал, ноён Свен Хартен, Үнэлгээний багийн ахлагч, хатагтай Сара Дезири Клэйр, үнэлгээний багийн гишүүн, хатагтай Сабине Палмрoитер, “Монголын үнэлгээний холбоо” НҮТББ-ын ТУЗ-ийн дарга Г.Ууганцэцэг нарыг хүлээн авч уулзлаа.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний байгууллага (DEval), “Монголын үнэлгээний холбоо” НҮТББ-тай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын харьяа болон төрийн захиргааны төв байгууллагууд, Засгийн газрын харьяа агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн өмчит компани, их, дээд сургууль, төрийн бус байгууллага зэрэг нийт 146 байгууллагыг хамруулсан “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах үндэсний чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индексийг тогтоосноор үнэлгээний олон улсын жишиг, арга зүйг нутагшуулах, мэргэшсэн үнэлгээчдийг бэлтгэх, Монгол Улсын хөгжлийн бодлогын үр дүнг сайжруулах, улмаар хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг олон талт ач холбогдолтой юм.


