Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан иргэдийн жагсаал өнөөдөр 14:00 цагт эхэлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан иргэдийн жагсаал өнөөдөр 14:00 цагт эхэлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээ олон нийтийн анхаарлыг татаж, нийгэм даяар шүүмжлэл дагуулаад байна.

Учир нь О.Тэмүүлэн найз охин Ө.Өгөөмөртөө Lexus RX загварын автомашин, Chanel болон тансаг брэндийн цүнх, хувцас, очир алмаазан бөгж зэрэг өндөр үнэтэй бэлгүүдийг өгсөн байж болзошгүй мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгдсэн. Иймд зарим иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж, мөн хүүхдийнхээ тансаг хэрэглээнд тайлбар өгөхийг шаардаж иргэд өчигдөр Сүхбаатарын талбайд цугларч, үзэл бодлоо илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр дээрх жагсаал Сүхбаатарын талбайд 14:00 цагт эхлэх юм байна. Жагсагчид “Огцрох амархан” гэх лоозон барьж байгаа билээ.