Монгол судлаач Жон Мэн Хүннү гүрний тухай шинэ номынхоо нээлтийг Лондоны их сургуульд хийжээ

Монгол судлаач Жон Мэн Хүннү гүрний тухай шинэ номынхоо нээлтийг Лондоны их сургуульд хийжээ

Британийн нэрт зохиолч, Монгол судлаач Жон Маны Хүннү гүрний тухай өгүүлэх “Conquering the North – China, Russia, Mongolia: 2000 years of conflict” шинэ номын нээлтийн арга хэмжээг 5 дугаар сарын 8-ны өдөр Лондонгийн их сургуулийн Дорно дахин, Африк судлалын сургуулийн Бруней Галерей театрт зохион байгууллаа.

Хүннү гүрний тухай өгүүлэх энэхүү бүтээлийг нээж Элчин сайд Б.Энхсүх үг хэлсэн бөгөөд зохиолч Жон Маны нөр их судалгаа, өгүүлэмжээр дамжуулан Монголын түүх, соёлын баялаг өв, уламжлалыг дэлхий нийтэд хүргэх, зөвхөн үндэстэн хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлээд зогсохгүй, шинэ үеийн судлаачид, сонирхогчдыг Монголын гайхамшигт ертөнцөөр аялж, судлах урам зориг өгч байгааг дурдан баяр хүргэж талархал илэрхийллээ. Зохиолч Жон Ман Монголын эзэнт гүрэн, их хаадын тухай 20 гаруй бүтээл туурьвисан төдийгүй Лондонгийн Уэст Эндийн тайзнаа “Монгол хаан” жүжгийг амьлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.