Улаанбаатарт ялимгүй цас орж, 8 градус дулаан байна

Улаанбаатарт ялимгүй цас орж, 8 градус дулаан байна

Өнөөдөр /2025.05.16/ Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, хүчтэй салхилна. Мөн Сүхбаатарын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуурагтай байхыг анхааруулж байна. 

Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Бусад хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй салхилна.

Ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +8…+13 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор +18...+23 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун зүүн хойноос секундэд 7-12 метр. +6…+8 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө