Энэтхэгийн "ЭКСИМ" банкны төлөөллүүд Дорноговьд баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн газар дээр нь очиж танилцжээ

Энэтхэгийн "ЭКСИМ" банкны төлөөллүүд Дорноговьд баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн газар дээр нь очиж танилцжээ

Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ)-ын Гадаад харилцааны яамны Тусгай нарийн бичгийн дарга бөгөөд Санхүүгийн зөвлөх ноён Анураг Агарвал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Монгол Улс, БНЭУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байгааг онцлон дурдаад “Газрын тос боловсруулах үйлдвэр төсөл”-ийн ач холбогдол, хэрэгжилтийн явц, цаашдын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцов.

Энэ удаа БНЭУ-аас Гадаад харилцааны яам, Сангийн яам, Энэтхэгийн ЭКСИМ банк болон холбогдох төлөөллүүд оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй айлчлал хийж байгаа бөгөөд “Газрын тос боловсруулах үйлдвэр төсөл”-ийн хэрэгжилттэй газар дээр нь очиж танилцан, Монгол Улсын Засгийн газартай холбогдох уулзалтуудыг хийж байгаа юм.