Өнөөдөр уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +8…+13 градус, Хангайн уулархаг нутаг болон Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +24...+29 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +9…+11 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
