Б.Бат-Эрдэнэ: Би Х.Нямбаатар даргын явуулж байгаа бодлогыг дэмжиж байгаа

Б.Бат-Эрдэнэ: Би Х.Нямбаатар даргын явуулж байгаа бодлогыг дэмжиж байгаа

УИХ-ын чуулганы өчигдрийн /2025.05.16/ хуралдаанаар "Хот тосгоны эрхзүйн байдлын тухай" хуулийн төсөлд өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Би бол Х.Нямбаатар даргын явуулж байгаа бодлогыг дэмжиж байгаа. Өнөөдөр хот суурин газрууд нь хог хаягдал, бохирдол ихтэй, гарц шийдэлгүй болчихсон. Нэг л их манай аймаг, дүүрэг гэж ярьцгаадаг. Яаж хөгжих вэ гэдэг хөгжилгүй болчихсон. Энэ хуулийг өнгөрсөн жил батлагдсан. Бусад хуулийн хийдэл, давхардал, зөрчлөө арилгаж, ялгаад яаж хот тосгоноо хөгжүүлэх вэ гэдгээ шийдмээр байна. Би сайдаар ажиллаж байсан хүн. Суурьшмал газруудад нь хориглолтыг нь хийгээд өгчихсөн. Өөр нэг хуулиар дахиад нэг юмыг нь нээгээд өгчихсөн байдаг. Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөөд байдаг. Шийдвэрлэж чаддаггүй хуулийн гацаанд орчихсон. Нэгэнт хотод амьдарч байгаа бол нийтийн эрх ашгийн төлөө шийдвэрийг гаргахаас өөр аргагүй.