Боксын тамирчин М.Энхжаргал, А.Баттулга, Х.Билгүүнсайхан нар Польшоос мөнгөн медаль хүртлээ

Боксын тамирчин М.Энхжаргал, А.Баттулга, Х.Билгүүнсайхан нар Польшоос мөнгөн медаль хүртлээ

Боксын дэлхийн чансаа тогтоох (Ranking point) “Феликс Стамм”-ын дэлхийн цомын цуврал тэмцээний финалын тулаан өчигдөр Польш Улсад боллоо.

Эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал Итали Улсын тамирчин Чарааби Сиринд шүүгчдийн саналаар ялагдаж мөнгөн медалийн эзэн боллоо. Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга Итали Улсын тамирчин Аттраттиво Салваторетой тулалдаж ялагдлаа, 54 кг-ын жинд Х.Билгүүнсайхан Узбекистан Улсын тамирчин Мирзахалилов Миразизбектэй тулалдаж мөн ялагдал хүлээж тус бүр жиндээ мөнгөн медаль хүртлээ.