Монголын уулчин, ОУХМ А.Баттогтох, Б.Батхишиг нар Эверестэд амжилттай оргилдлоо

Монголын уулчин, ОУХМ А.Баттогтох, Б.Батхишиг нар Эверестэд амжилттай оргилдлоо

Цэнхэр гарагийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест ууланд Монголын уулчин, ОУХМ А.Баттогтох, Б.Батхишиг нар авиралт хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл тэд өнөөдөр /2025.05.18/ 6:30 цагт дэлхийн дээвэр Эверест /8848,86м/ оргилд амжилттай оргилдсоныг 8к expeditions компани албан ёсоор баталгаажуулан мэдээллээ.

Ташрамд өгүүлэхэд, Дэлхийн зулайд өмнө нь манай улсаас гавьяат тамирчин Г.Өсөхбаяр (2005 онд), Б.Гангаамаа (2011 онд), ОУХМ С.Бат-Эрдэнэ (2012 онд), Л.Баярсайхан (2012 онд), гавьяат тамирчин Б.Цэвээндаш (2012 онд), ОУХМ Ц.Цогзолмаа (2012 онд), Ж.Бямбасүрэн (2018 онд), Б.Гантулга (2022 онд), О.Золбоохүү (2023 онд), С.Ганхүү (2023 онд), Ц.Гэрэлт-Од (2023 онд), Ц.Анхбаяр (2023 онд) нар амжилттай авиран эсэн мэнд буусан бол Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар (2024 онд) Эверестийн оргилд гарсан боловч буух замдаа харамсалтай нь нас барсан билээ.

Эверестийн оргилд Монголын уулчин гавьяат тамирчин Г.Өсөхбаяр анх мөрөө гарсанаас хойш 20 жил өнгөрсөн ба Эверестийн оргилд мөрөө гаргасан анхны монгол эмэгтэй уулчин нь гавьяат тамирчин Б.Гангаамаа билээ.

 




Өнөөдөр гахай өдөр

17 цагийн өмнө