Өнөөдөр /2025.05.19/ Говь-Алтайн нутаг, Баян-Өлгийн хойд болон зүүн, Увсын өмнөд, Ховдын баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээрбаруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +17…+22 градус, Хангайн уулархаг нутаг болон Орхон, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +21…+26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32...+37 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +23…+25 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.