УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Ерөнхий сайдыг огцруулах асуудал УИХ-аар орж ирвэл дэмжиж кнопоо дарна" гэдгээ илэрхийлжээ

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Ерөнхий сайдыг огцруулах асуудал УИХ-аар орж ирвэл дэмжиж кнопоо дарна" гэдгээ илэрхийлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагад УИХ-ын гишүүд гарын үсэг зурж эхлээд байгаа. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу,  Ж.Золжаргал нар гарын үсэг зурж, Ш.Бямбасүрэн гишүүн Ерөнхий сайдыг огцруулах шаардлагад гарын үсгээ зурна гэдгээ илэрхийлээд байна. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал УИХ-аар орж ирвэл дэмжиж кнопоо дарахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Тэрбээр "УИХ-ын гишүүн кнопоороо саналаа илэрхийлэх ёстой. Хэрвээ Ерөнхий сайдыг огцруулах асуудал УИХ-аар орж ирвэл дэмжиж кноп дарна” гэжээ.