Үзэл бодлоо илэрхийлэн жагсаж буй иргэдийн эрхэнд халдаж, өдөөн турхирч буй нэр бүхий хүмүүсийг шалгуулахаар Тагнуулын байгууллагад хандлаа

Үзэл бодлоо илэрхийлэн жагсаж буй иргэдийн эрхэнд халдаж, өдөөн турхирч буй нэр бүхий хүмүүсийг шалгуулахаар Тагнуулын байгууллагад хандлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах иргэдийн жагсаал өнөөдөр /2025.05.20/ долоо дахь өдрөө үргэлжилж байна. 

Харин иргэдийн энэхүү жагсаалд саад учруулж, өдөөн хатгасан үг хэллэг тарааж байгаа  хүмүүс байгааг жагсагчид хэлж, тэднийг эсэргүүцэж байгаа. Тэгвэл иргэн Ц.Лут-Очир нэр бүхий хүнийг шалгуулахаар Тагнуулын байгууллагад гомдол гаргасан байна. Тодруулбал, иргэн Ц.Лут-Очир нь "Иргэдийн жагсаалыг санаатай өдөөн хатгалга хийж буй иргэн нь цагдаагийн байгууллагын ажилтан, эсвэл гэмт хэргээр барьцаалагдсан гэх мэдээлэл байгаа нь цагдаагийн байгууллага иргэдийнхээ эсрэг зохион байгуулалттай өдөөн турхирсан үймүүлэн хагалган бутаргаж, эмх замбараагүй байдал үүсгэх үйл ажиллагааг хийж байна гэж харахад хүргээд байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд болон хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх үйл ажиллагааны далд болон илтээр явагдаж буй энэхүү бусармаг үйлдлийг шалгаж бууртай этгээдүүдэд зохих хуулийн арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна" гэжээ.