ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулж дараагийн удаа МАН дангаараа Засгийн газрыг байгуулах шийдвэрийг гаргав

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулж дараагийн удаа МАН дангаараа Засгийн газрыг байгуулах шийдвэрийг гаргав

Өчигдөр /2025.05.21/ 15.00 цагт эхэлсэн МАН-ын Бага хурал өнөөдөр өглөө 03.00 орчимд өндөрллөө. Бага хурлын шийдвэрийн тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулсан юм.

ҮЗЭХ: 

Тэрбээр "МАН-ын VI Бага хурал хуралдаж дууслаа. Энэ удаагийн хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн улс төрийн илтгэлийг авч хэлэлцсэн. Бага хурлын 40 гаруй гишүүн Ерөнхий сайд болон намын удирдлагуудаас асуулт асууж, олон талаас нь хэлэлцэн дараах шийдвэрийг гаргалаа. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт өгөх тухай тогтоол батлагдлаа.

Ингэснээр Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа улс төрийн намын УИХ дахь бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газарт хамтарч ажиллах гэрээг удаа дараа зөрчсөн үйлдлүүд болон МАН-ын анхан болон дунд шатны байгууллагууд, намын гишүүдээс ирсэн санал шүүмжлэлийг үндэслэн МАН Засгийн газарт хамтарч ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлж, 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого", "Бүсчилсэн хөгжлийн реформ" мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Намын төлөөллийн төв байгууллага болох Бага хурал олонхоороо шийдвэр гаргасан учраас энэ шийдвэрийг маргааш хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа бусад намуудад танилцуулж, хамтарсан Засгийн газрын гэрээнд заасны дагуу Бодлогын зөвлөлд асуудлыг танилцуулж, дараагийн алхмуудыг хийнэ" гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ удаагийн хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй бол ёс зүйн хариуцлага хүлээнэ гэж мэдэгдсэн. Энэ дагуу тэрбээр хариуцлагаа хүлээгээд явах нь. Харин дараагийн удаа МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлэх нь. 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө