"Огцрох амархан" жагсаал ес дэх өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилнэ

"Огцрох амархан" жагсаал ес дэх өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн хэт  тансаглал олон нийтийн эгдүүцлийг төрүүлж, Ерөнхий сайдыг орлогоо нотолж, огцрохыг шаардаж байгаа билээ.  Иргэдийн зүгээс "Орлогоо нотло", "Огцрох амархан" тайван жагсаалыг өнөөдөр /2025.05.22/ 16.00 цагаас ес дэх өдрөө үргэлжлүүлэхээр болжээ.

Жагсагчдын зүгээс ямар нэгэн хүчирхийлэлгүй, тайван үзэл бодлоо илэрхийлэхийг уриалж, гинжин холбоо үүсгэн суугаа байдлаар жагссан. Үүний хажуугаар "Ухаа худгаа аваръя" нэртэй жагсаал болж, жагсагчид хоорондоо зөрчилдөж, маргалдах асуудлууд гарсан юм.