АН-ын дарга Л.Гантөмөр яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж байгаа бөгөөд тэд хамтарсан Засгийн гэрээгээ дүгнэнэ

АН-ын дарга Л.Гантөмөр яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж байгаа бөгөөд тэд хамтарсан Засгийн гэрээгээ дүгнэнэ

МАН-ын Бага хурал өчигдөр /2025.05.22/ хуралдаж, хамтарсан Засгийн газрыг огцруулж, дараагийн удаа МАН дангаараа засаглах шийдвэрийг гаргасан.

Уг шийдвэрийг өнөөдөр /2025.05.22/ хамтарсан Засгийн газарт багтаж байсан намууд буюу АН, ХҮН намд танилцуулна. Харин яг одоо АН-ын дарга Л.Гантөмөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй өрөөнд нь уулзаж байна.

Үүний өмнө АН-ын улс төрийн зөвлөл хуралдсан. Энэ үеэрээ тэд хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн бөгөөд "хамтарсан Засгийн газрын дүрмээ зөрчсөн нь АН биш МАН. АН бол үзэл бодлоо илэрхийлдэг нам. Гэтэл үүнийг зөрчил гэж үзэж болохгүй. Угаасаа хамтарсан Засгийн газрын гэрээн дээрээ намын гишүүд үзэл бодлоо илэрхийлж болохгүй гэсэн заалт байхгүй учраас МАН өөрсдөө гэрээгээ зөрчсөн" гэх агуулгыг ярилцсан байна. Мөн "энэ Засгийн газрын хамтралыг болиулж байгаа учраас цаашдаа дахиж хамтарсан Засгийн газарт орохгүй. Сөрөг хүчний ажлаа хүчтэй хийгээд явна" гэсэн агуулгыг АН Улс төрийн зөвлөлийнхөө үеэр ярьжээ. Улмаар яг одоо АН-ын дарга Л.Гантөмөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, хамтарсан Засгийн газрын гэрээгээ дүгнэх ажлыг хийж байгаа аж. Бид энэ талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.