МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулж, дараагийн удаа МАН дангаараа Засаг барих шийдвэр гаргасан.
Тэгвэл өнөөдөр хамтарсан Засгийн газрын бодлогын зөвлөл буюу АН-ын дарга Лу.Гантөмөр, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХҮН-ын дарга Т.Доржханд нар хамтарсан Засгийн газрын гэрээг дүгнэж байна. Учир нь МАН-ын Бага хурлаар хамтарсан Засгийн газарт гэрээ байгуулсан намууд гэрээгээ зөрчсөн гэдэг дүгнэлтэд хүрсэн юм.