"Огцрох амархан" жагсаалд оролцсон Ц.Лут-Очирын биед халдсан хэргийг шалган, шинжээч томилон ажиллаж байна гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

"Огцрох амархан" жагсаалд оролцсон Ц.Лут-Очирын биед халдсан хэргийг шалган, шинжээч томилон ажиллаж байна гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

Чингисийн талбайд болж буй "Огцрох амархан" жагсаалд оролцогч эдийн засагч Ц.Лут-Очирыг үл таних гурван этгээд өнгөрсөн шөнө зодсон асуудалд цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

Тодруулбал, иргэний гомдлын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс бүртгэлд авч биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилж бусад нотлох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжлүүлэн явуулж байна гэв. Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-нд шилжих шөнө 01:30 цагийн орчимд иргэн Л-ээс "БГД-ийн 3 хороо 53 дугаар байрны урд зодууллаа" гэх мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу ийнхүү шалгалтын ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.