Японд болсон үзэсгэлэнгээс 59 хос ээмэг хулгайлсан хэрэгт Монгол Улсын хоёр иргэнийг сэжиглэн, баривчилжээ

Японд болсон үзэсгэлэнгээс 59 хос ээмэг хулгайлсан хэрэгт Монгол Улсын хоёр иргэнийг сэжиглэн, баривчилжээ

Япон улсын Яманаши мужид энэ оны дөрөвдүгээр сар /2025.04/-д зохион байгуулагдсан үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдааны үеэр нийт 59 хос ойролцоогоор 14 сая иен буюу 300 орчим сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, ээмэг хулгайд алдагдсан хэрэг гарсан байна.

Тэгвэл тус хэрэгт Монгол Улсын иргэн 41 настай Н, 45 настай О гэсэн хоёр хүнийг сэжигтнээр тооцон Японы цагдаагийн газраас баривчилж, шалгаж эхэлсэн талаар Японы телевиз мэдээлжээ.

Тодруулбал, хэрэг гардаг өдөр тэд өөрсдийгөө үнэт эдлэл худалдаалдаг дэлгүүрийн төлөөлөгч мэтээр танилцуулж, өөр хүний нэрийн хуудсыг үзүүлэн үзэсгэлэнгийн танхимд нэвтэрчээ. Улмаар бусдын анхаарлыг сарниулж, үнэт эдлэлүүдийг хулгайлсан байна. Иймд Японы цагдаагийн газраас эдгээр үнэт эдлэлүүдийг тэднээс хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "тэд хулгайлсан зарим ээмэгнүүдээ монгол руу явуулахаар таньдаг хүмүүстээ өгсөн байж. Иймд эдгээр хүмүүс ч тус хэрэгт холбогдогчоор татагдсан" гэж мэдээлжээ.