Т.Мөнхсайхан: Дөрөвдүгээр эмнэлгийг худалдан авах тендерийг бид гурав дахь удаа зарлаад байна. Хөгжлийн банк хуулийн дагуу тендерт орж шалгарах ёстой

Т.Мөнхсайхан: Дөрөвдүгээр эмнэлгийг худалдан авах тендерийг бид гурав дахь удаа зарлаад байна. Хөгжлийн банк хуулийн дагуу тендерт орж шалгарах ёстой

Хөгжлийн банкны ТУЗ нь "IV эмнэлгийн барилга"-ыг борлуулж өр төлбөрөө гаргаж авах сонирхолгүй, хавдрын эмнэлгийн дугаарлалтыг буулгах ЭМЯ-ны зорилтыг гацааж эхэлсэн талаар бид өнөөдөр /2025.05.26/ баримттай мэдээлсэн. Холбогдох нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Тэгвэл дээрх асуудлаар эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр /2025.05.26/ байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр "Энэ оны төсөв дээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгыг худалдаж авах эхний ээлжний төсөв болох 17 тэрбум төгрөгийг тусгасан. Үүний дагуу Эрүүл мэндийн яамнаас тендер сонгон шалгаруулалтыг зарласан. Эхний хоёр сонгон шалгаруулалт дээр ямар нэгэн компани орж ирээгүй. Одоо нээлттэй сонгон шалгаруулалтыг гурав дахь удаагаа зарлаж байна. Байгууллагууд саналаа тавьж, хүсэлтээ тавьбал шаардлага хангасан нь барилгыг худалдаж авна. Бид аль болох хавдрын эмнэлгийн өргөтгөл болох Дөрөвдүгээр эмнэлгийн барилгыг худалдаж авах хүсэлтэй байна. Тийм учраас он гараад л хуулийн дагуу тендерээ зарласан. Хөгжлийн банк, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг Хөгжлийн банкнаас шийдэх ёстой. Хөгжлийн банк барилгаа Эрүүл мэндийн яаманд худалдах сонирхолтой байгаа бол хуулийн дагуу тендерээр орж, шалгарах ёстой" гэв.