Ирэх сарын 6-наас эхлэн Хөх Хот чиглэлд лхагва, баасан, ням гарагуудад шууд нислэг үйлддэг болно

Ирэх сарын 6-наас эхлэн Хөх Хот чиглэлд лхагва, баасан, ням гарагуудад шууд нислэг үйлддэг болно

Монгол Улсын Үндэсний Агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Олон Улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж, 2025 оны зургаадугаар сарын 06-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны төв болох Хөх хот чиглэлд долоо хоног бүрийн лхагва, баасан, ням гарагуудад тогтмол шууд нислэг үйлдэхээр болжээ. Тус шинэ чиглэл нь Монгол, Хятад хоёр улсын худалдаа, аялал жуулчлал болон соёлын харилцааг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр болно хэмээн үзэж байгаа аж.