ФОТО: Нэг өдрийн түрээс нь 5-7 сая төгрөгөөр үнэлэгдэж буй төв талбайн цагаан асрыг өнөөдөр буулгаж байна

ФОТО: Нэг өдрийн түрээс нь 5-7 сая төгрөгөөр үнэлэгдэж буй төв талбайн цагаан асрыг өнөөдөр буулгаж байна

Энэ хавар буюу дөрөвдүгээр сард Сүхбаатарын талбайд байршуулсан том цагаан асрыг өнөөдөр /2025.05.28/ буулгаж байна. Энэхүү асарт хоолны фестиваль, циркийн үзүүлбэр, сагсан бөмбөгийн тэмцээн, мотоцикльтэй иргэдийн цугларалт гэх мэт арга хэмжээнүүдийг зохион байгуулсан билээ.

Тэгвэл энэхүү асрыг цаашид түрээсийн зориулалтаар ашиглана гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн байдаг. Тодруулбал “Улаанбаатар марафоныг зохион байгуулж дууссаны дараа хамгийн сайн үнийн санал өгсөн аж ахуйн нэгжид талбай дээрх цагаан асрыг 3-4 сарын хугацаатай түрээслүүлнэ. Хоёр байршил одоогоор ярьж байна. Нэг нь Хүй долоон худаг. Нөгөө нь төв цэнгэлдэхийн хойд талд одоогийн хэмжээг нь гуравны нэгээр багасгаж барих гэсэн хоёр хувилбар байгаа” гэсэн юм. Дээрх асар нь 50х80 харьцаатай, дөрвөн мянган мкв талбайтай бөгөөд нэг өдөрт дунджаар 5-7 сая төгрөгөөр түрээслүүлнэ гэж албаны эх сурвалж ярьсан байна.