Засгийн газрын ээлжит хурлаар "хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх" тогтоолын төслийг сайд нарын 100 хувийн саналаар дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Ц.Сандаг-Очироос байр суурийг нь тодрууллаа.
ВИДЕО:
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Уг нь эхэндээ цүнхний асуудал яригдаж байсан. Сүүлдээ Засаг хамтрах, хамтрахгүй асуудал болоод явчихсан. Өнөөдөр Засаг дээр яригдсан асуудлууд өнөө маргаашийн дотор УИХ дээр орж ирэх юм шиг байна. Засагт байгаа хоёр, гурван намын удирдлагууд нь уулзалдаж байгаа юм шиг байна. Цаашдаа тодорхой болох байлгүй дээ. Мань мэт нь сул гишүүд учраас мэдээлэл хомс байна. Бага хуралд 300 гаруй гишүүн орсон. Бүгд нэг зэрэг гар өргөөгүй. Би бол хувьдаа тогтвортой Засгийн газар байх ёстой гээд эсрэг санал өгсөн. Олонхий зарчмаа дагаад явж байна. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудал орж ирэх эсэх нь тодорхойгүй байна. Бусад улс орнуудад томилсон субьект нь УИХ өөрөө санаачилж итгэл үзүүлэх эсэхийг ярьдаг юм байна. Ерөнхий сайд өөрөө “Надад итгэл үзүүлээч” гэдэг асуудлыг оруулж ирж байна. Гишүүд хоорондоо бас ярилцаж байна. Баялгийн сангийн хуулиа явуулахад итгэл үзүүлээч гэвэл үзүүлэхээс өөр аргагүй.