Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэл түгээх үйл ажиллагаа болон сүүлийн үед үүсээд буй асуудалтай холбоотойгоор хараат бус, бие даасан 26 редакц нэгдэж, энэ оны тавдугаар сарын 20-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шаардлага хүргүүлсэн.
Тэгвэл өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас редакцуудын хүргүүлсэн шаардлагад хариу өгч, албан бичиг хүргүүлсэн байна. Уг албан бичигт, "УИХ итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа Ерөнхий сайд хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй ярилцлага өгнө" гэжээ.