БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн болон албаны төлөөллүүд өнөөдөр Дундговь аймагт айлчилж байгаа бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар цөлжилтөөс сэргийлэх ажлын хүрээнд “Ногоон Дундговь” хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлэн, Дундговь аймгийн байгаль орчин, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтойг дурдан, тус салбарт 100,000 юанийн дэмжлэг үзүүлсэн юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны зүгээс хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн салбарт боловсон хүчин бэлтгэх, туршлага судлах ажиллагаа амжилттай хэрэгжиж буйд талархал илэрхийлж, цаашид аялал жуулчлал, боловсролын чиглэлээр хамтын ажиллагааг өргөтгөх хүсэлтэй байгааг хэлэв.