Улаанбурханы нас баралт хоёр, өвчлөл 3939 болж ХӨСҮТ ачааллаа даахгүй хэмжээнд хүрчээ

Улаанбурханы нас баралт хоёр, өвчлөл 3939 болж ХӨСҮТ ачааллаа даахгүй хэмжээнд хүрчээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тэд өвчний дэгдэлт өдрөөс өдөрт нэмэгдэж, ХӨСҮТ ачааллаа даахгүй хэмжээнд хүрээд байна гэв.

Өнөөдрийн байдлаар:

  • Нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 3939,
  • эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 529,
  • гэрээр 729,
  • эдгэрсэн 2679,
  • хавьтал 44 774,
  • нас баралт хоёр байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин.

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтойг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.

Хүүхдэд 9 сартай, 2 настайд улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакциныг хоёр удаа хийдэг. Вакциныг хугацаанд нь тариулаагүй бол өөрт ойр байрлах өрх, сумын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандан, харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан улаанбурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдах боломжтой.