Говьсүмбэр аймгийн нэрийг Дундговь гэж андуурч бичсэн тул “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг хойшлууллаа

Говьсүмбэр аймгийн нэрийг Дундговь гэж андуурч бичсэн тул “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг хойшлууллаа

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцсэн.

Харин хэлэлцүүлгийн явцад нэгэн алдаа гарч ирсэн нь аймгийн нэр андуурсан буюу Говьсүмбэр аймгийн нэрийг Дундговь гэж андуурч бичсэн тул дээрх хуулийн төслийг хэлэлцэж, санал хураах боломжгүй гэж үзэн, хуулийн төсөл хэлэлцэх асуудлыг хойшлуулахаар шийдвэрлэлээ.