“Аялал жуулчлалын сургалтын төв”-ийн нээлт болжээ

“Аялал жуулчлалын сургалтын төв”-ийн нээлт болжээ

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлийн Хан-Уул дүүргийн Арцатын амд барьсан “Аялал жуулчлалын сургалтын төв”-ийг өнөөдөр нээжээ.

Аялал жуулчлалын сургалтын төв нь нийт 2739.8 ам дөрвөлжин метр талбайтай, 250 хүний багтаамжтай сургалтын заал, 10-30 хүний багтаамжтай 6 анги, хоол үйлдвэрлэл, тогоочийн сургалт явуулах иж бүрэн тоног төхөөрөмжтэй танхимаас бүрдэх тус төвийг олон улсын сургалтын байгууллагуудтай хамтарч аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлээр ажиллуулах ажээ. Учир нь Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа билээ.