Н.Ганибал: Хамтарсан Засгийн газраас АН гарч буйтай холбогдуулж Б.Хурцыг Тайванд суух худалдааны төлөөлөгчөөр томилуулах саналыг буцаан татсан

Н.Ганибал: Хамтарсан Засгийн газраас АН гарч буйтай холбогдуулж Б.Хурцыг Тайванд суух худалдааны төлөөлөгчөөр томилуулах саналыг буцаан татсан

Хамтарсан Засгийн газрын хүрээнд МАН, АН-аас элчин сайд, элчин сайдын зөвлөх, төлөөлөгч нарыг томилж буй. Энэ хүрээнд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Тайванд суух худалдааны төлөөлөгчөөр томилуулах саналыг АН-аас хүргүүлээд байсан юм.

Тэгвэл улс төрийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдсэн байдаг. Иймд Ардчилсан намаас Б.Хурцыг Тайванд суух худалдааны төлөөлөгчөөр томилуулах саналаа эргүүлэн татсан талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал мэдэгдлээ.