Улаанбаатарт 14 градус дулаан байна

Улаанбаатарт 14 градус дулаан байна

Өнөөдөр, маргааш Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +8...+13 градус, Алтайн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +12...+17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +23...+28 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. +12…+14 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.