СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбурханы халдвар авсан нэг иргэн нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбурханы халдвар авсан нэг иргэн нас баржээ

2025.02.18-ны өдөр улаанбурхан өвчин бүртгэгдсэнээс хойш улаанбурханы дэгдэлт Улаанбаатар хот болон аймаг, сумдад нэмэгдсээр байна. Тодруулбал, улаанбурхны халдвар өнөөдрийн /2025.05.30/ байдлаар 4274-д хүрээд байна. Үүнээс эмнэлэгт 551 хүн, гэрээр 938 хүн эмчлүүлж байгаа юм. Түүнчлэн өчигдөр буюу /2025.05.29/-ны өдөр улаанбурхны халдвар авсан дахин нэг иргэн нас баржээ. Ингэснээр халдвараас үүдэлтэй нас баралтын тохиолдол 2 болоод байна. Эргэн сануулахад 2025.05.13-ны өдөр улаанбурханаар оношлогдсон дөрвөн сартай хүүхэд эндсэн билээ.