Монгол Улсын 331 сум төрийн цахим үйлчилгээний КИОСК машинтай болж буй талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. Тодруулбал одоогоор 11 аймгийн 198 суманд төрийн цахим үйлчилгээний КИОСК машиныг байршуулаад байна. Орон нутгийн иргэд КИОСК машинаас дараах үйлчилгээг авах боломжтой:
- Төрийн 35 төрлийн 103 үйлчилгээ
- Хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээ
- Тоон гарын үсэг
- Автомашин, санхүү, эрүүл мэнд, гар утасны үйлчилгээний бүх төрлийн үйлчилгээ