"Зуны зугаа" шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ

"Зуны зугаа" шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Зуны зугаа" шоу өчигдөр /2025.05.31/ Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон. 

Тус шоу тоглолтын үеэр үзэгчдийн биед халдаж, хутгалсан ноцтой хэрэг гарсан байна. Энэ талаар нэгэн иргэн цахим сүлжээгээрээ дамжуулан мэдээлсэн юм. Тэгвэл тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Гуя хэсэгт зүсэж, гэмтээсэн иргэний талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад шөнийн 03:30 цагийн орчимд бүртгэгдсэн. Хохирогчийг тоглолт үзэж байхад нь гуя хэсэгт зүсэж гэмтээсэн хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ. 

Түүнчлэн тус шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан гэх 35 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж эхэлжээ.