Ж.Мөнхбат агсны дурсгалын хөшөөний нээлтэд оролцохоор Хакүхо М.Даваажаргал Монгол Улсад иржээ

Ж.Мөнхбат агсны дурсгалын хөшөөний нээлтэд оролцохоор Хакүхо М.Даваажаргал Монгол Улсад иржээ

Японы спортын томоохон мэдээллийн хэрэгслүүдийн нэг болох "Sponichi Annex" Баасан гараг /2025.05.30/-т, "Сүмогийн домогт аварга асан Хакүхо М.Даваажаргал Японы Сүмогийн Холбоонд албан ёсоор ажлаасаа гарах хүсэлтээ өгсөн байна" гэж мэдээлсэн.

Харин Хакүхо М.Даваажаргалын өргөдлийг Японы сүмогийн холбоо маргааш /2025.06.02/ хэлэлцэнэ хэмээн мэдээлж буй. Тэгвэл М.Даваажаргал мягмар гараг /2025.06.03/-т Улаанбаатар хотод болох Жигжидийн Мөнхбат агсны дурсгалын арга хэмжээнд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа аж. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа, "Аварга аавынхаа хөшөөг, Ард түмэндээ дэлгэхээр, Аварга хүү нь ирлээ. 6 сарын 3-нд Төв Цэнгэлдэхэд түмэн олонтойгоо уулзацгаая" хэмээн нийтэлжээ.